ЭМЯ : 1393 тохиолдол илэрч, ЗУРГААН хүн нас барлаа

  • 0
  • 37
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10 мянга 700 хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1393 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Эдгээрийн 1092 нь нийслэлд, хөдөө орон нутагт 299 тохиолдол бүртгэгдсэн. Тусгай нислэгээр ирж тусгаарлагдсан хоёхр иргэнээс халдвар илэрчээ. Тодруулбал, Орхон аймагт 50, Дархан-Уул аймагт 2, Хөвсгөл аймагт 7, Булган аймагт 32, Сэлэнгэ аймагт 8, Хэнтий  аймагт 9, Өвөрхангай аймагт 1, Говь-Алтай аймагт 4, Баянхонгор аймагт 25, Увс аймагт 23, Ховд аймагт 19 тохиолдол шинээр бүртгэжээ.  

Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын нийт 63 978 тохиолдол боллоо.

Мөн хугацаанд 829 хүн эмнэлгээс гарснаар нийт 53 595 хүн эдгэрчээ. Харин коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 6 хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр коронавируст халдварын улмаас нийт 307 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 5315 хүн эмчлүүлж байгаагаас 122 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд 2995 хүн хөнгөн, 1694 хүн хүндэвтэр, 504 нь хүнд байгаа аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх