Х.Нямбаатар: "Номин"-гийн Баярсайхан авлига өгөөд том хороолол барина гэвэл андуурч байна

  • 1
  • 5115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн Онцгой комиссын V хурал өчигдөр болж, нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Х.Нямбаатар: "Номин"-гийн захирал Гандигийн гудамжнаас урагшаа Орчлон сургууль хүртэлх замаа тавьчихгүй горойгоод байх юм. Өөрсдөө өч төчнөөн тэрбум төгрөгийн бизнес хийнэ. Яг үнэндээ энэ газрыг зүгээр аваагүй, бүх шат шатны дарга нарт авлига өгч авсан.

Хажуухан талд нь 7000 т.кв газарт сургууль барих гээд байхад "Номин"-гийн Баярсайхан одоо болтол байхгүй алга болчхоод байна. Өгөхгүй гэдгээ шуудхан хэлнэ л биз дээ. Бид авдаг аргаараа авна.

Бусад бүх барилгын зөвшөөрлийг нь өгөхгүй шүү. Дамжуулж хэлээрэй. Юу гэж бодоод байгаа юм. Сонгуулиар нам нь ялагдсан ч дараагийн хүнд авлига өгөөд том хороолол барина гэвэл андуурч байна.  

"Номин"-гийн Баярсайханд хандаад хэлчихье. Хувийн бизнес рүү чинь халдахгүй. Гэхдээ Хан-Уул дүүрэгт маш их нягтаршилтай байршилд "Номин" констракшн олон газар авсан. Үүнийг шударгаар авсан гэж бодохгүй байна шүү.

Үе үеийн нийслэлийн засаг дарга, газрын албаны хүмүүст хээл хахууль, авлига өгч авсан. Намайг гүжирдэж байна гэвэл  шүүхэд хандаж болно. Тохирсон ёсоороо 7000 м кв газраа өгчихвөл сургуулиа барих гээд байна. Өгөхгүй гэвэл даваа гарагаас сонсох ажиллагаа явуулна. Мөн "Номин"-гийн Баярсайханы бүх төсөл хөтөлбөрт аудит оруулна” гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх