Хөвсгөл аймгийн Жаргалант суманд ой хээрийн түймэр гарч, ойролцоогоор хоёр га талбай өртжээ

  • 0
  • 7558
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг “Дунд Харганы-Эх” гэдэг газар зургаадугаар сарын 9-ний 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба зургаадугаар сарын 10-ны 08:16 цагт хүлээн авсан. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулж, 11-ний өдрийн 09:40 цагт унтраасан тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх