Б.Одбаяр: Авто замыг асфальт бетоноор хучихын тулд бродюрыг 5-8 см өндөрлөх шаардлагагүй болж байна

  • 0
  • 1366
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Галданбошигтын гудамж буюу 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхдээ бродюрыг солихгүй байх Milling гэж нэрлэгддэг “Бобкат резакл” 2024 оны загварын шинэ технологийг нэвтрүүлж байгаа аж. 

Уг технологийн талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр "Bobcat загварын машиныг зам засварт ашиглаж эхэлж байна. Ингэснээр авто замыг асфальт бетоноор хучихын тулд бродюрыг 5-8 см өндөрлөх шаардлагагүй боллоо. Ус зайлуулах худгийн тагтай хэсгийн асфальтыг зүсэж, түвшинг тааруулж байна. Энэ нь хугацаанд хэмнэлттэй. Одоо өгөршсөн, муудсан бродюрыг л солино. Өмнө нь бродюрыг өндөрлөх явцад эвдэрдэг байсан юм.

Миллинг машин бага оврынх учир замыг бүхэлд нь бус хэсэгчлэн хааж байгаад засах боломжтой. Энэхүү техникийг зам засварын ажлыг гүйцэтгэгч компанийнхан өөрсдөө авчирсан болохоо хэлсэн. Эдгээр техникийг авах санхүүгийн үндэслэлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй" гэж тайлбарлалаа.

"Ирэх жилээс бродюр солихгүйгээр зам засварын ажлыг гүйцэтгэх шийдвэр гаргасан. Зам засварт зарцуулагдаж байгаа мөнгийг нийтэд ил болгоно" гэж НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул мэдэгдэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх