“Ford” компани бартаат замын, аяллын автомашин бүтээжээ

  • 0
  • 135
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford” компани ямар ч улиралд зам голохгүй явах, зургаан хүний багтаамжтай аяллын ачааны машин бүтээжээ. “Ford F-750” загвар дээр суурилсан, тансаг зэрэглэлийн, аяллын “The EarthRoamer XV-HD” нь дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй бөгөөд зах зээлд 1.7 сая ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах аж.

Уг төмөр хүлэг нь 330 морины хүчтэй V8 дизель хөдөлгүүр болон 725 фундын мушгих хүчтэйгээс гадна 46 инчийн дугуй, хойд талдаа хийн амортизатор, гидр данхраад болон “LED” гэрлүүдээр тоногдсон байна. Түүнчлэн бартаат замын энэхүү төмөр хүлгийн дотор талд шүршүүр, ариун цэврийн өрөөтэй бөгөөд хоёр тусдаа угаалгын өрөөг хоёр хүн зэрэг ашиглах боломжтой аж. Мөн иж бүрэн тавилгатай гал тогоо, хоолны өрөөтэйгөөс гадна хоёр давхар ортой ажээ.

Т.Есүхэйтөмөр

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх