Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй

© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан согтууруулах үедээ автомашин жолоодсон этгээд гадаад руу виз мэдүүлэх, төрийн албаны зөвлөлд шалгалт өгөхийг хориглох заалтыг өөрчилсөн эсэх талаар тодруулав. Энэ талаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хүнд шууд эрүүгийн хариуцлага ногдуулах заалтыг арай зөөлрүүлсэн. Эхний удаа торгох, эсвэл 7-30 хоног баривчлахаар төслийг өөрчилж байгаа. Мөн виз мэдүүлэх, төрийн албаны шалгалт өгөхийг хязгаарласан албадлагын зохицуулалтуудыг хассан. Харин тээврийн хэрэгсэлтэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээг үлдээсэн.

Нөгөө талаар торгууль ер төлөгдөхгүй байна. Торгуулсан ч автомашинаа бариад яваад байна. Хөшүүрэг байхгүй учраас торгууль төлдөггүй. Тиймээс зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Торгуулиа төлсөн бол ямар нэгэн албадлагын арга хэмжээ авахгүй” гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх