КОВИД-19 өвчний хүндрэлээр нэг өдөрт хамгийн олон буюу 13 хүн нас барлаа

  • 0
  • 38
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Монгол Улсад коронавируст халдварын 1,189 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Харамсалтай нь өнгөрсөн хоногт коронавируст халдвар, КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр 13 хүн нас барсан байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 76 настай эрэгтэй, 86 настай эмэгтэй, 77 настай эмэгтэй, 72 настай эмэгтэй, 82 настай эмэгтэй, 47 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй, 66 настай эрэгтэй нар коронавируст халдвар авсны улмаас эмнэлэгт хэвтэн 10 гаруй хоногийн хугацаанд эмчлүүлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас баржээ. 

Мөн Булган аймагт тавдугаар сарын 23-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй, Төв аймагт онош батлагдсан 64 настай эрэгтэй нар дээрх өвчний улмаас нас эцэслэлээ. 

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх