Хонг Конгийн их, дээд сургууль тав хүртэлх оюутанд 100 хувийн тэтгэлэг олгоно

  • 0
  • 121
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт суугаа Ерөнхий консул Г.Жаргалсайхан Хонг Конгийн Боловсролын нарийн бичгийн дарга уулзлаа. Кевин Йеунгтэй энэ сарын 17-нд Санамж бичигт гарын үсэг зурсан байна. Санамж бичигт манай талаас Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гарын үсэг зурсан бөгөөд энэ өдрөөс хүчин төгөлдөр болж байна.

Энэхүү баримт бичгийг байгуулсны үндсэн дээр Хонг Конгийн Засгийн газраас “Бүс ба Зам – Монгол Улс” тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болголоо.  Уг тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос эхлэн жил бүр Хонг Конгийн улсын их, дээд сургуульд суралцах тав хүртэлх монгол оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олгож буйгаа мэдэгдлээ. Нэг оюутны сургалтын төлбөр 200 сая төгрөг юм.

Азийн топ 10 их сургуулийн 3, дэлхийн топ 100 их сургуулийн 5 нь Хонг Конгийн их дээд сургууль байна.

 

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх