Х.БАТТУЛГА: С.ЭРДЭНЭ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ХҮМҮҮСТЭЙ НЭГ ӨРӨӨНД ОРОХ НЬ БИТГИЙ ХЭЛ ХЭЗЭЭ Ч ЭВСЭХГҮЙ

  • 0
  • 843
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж, гишүүд, дэмжигчидтэйгээ уулзалт хийлээ. Ардчилсан намын талцал, хуваагдал дээд цэгтээ тулсан байгаа энэ үед жирийн гишүүд, дэмжигчид намын эв нэгдлийг хамгийн түрүүнд ярьж байгаа.

Баянхонгор аймагт болсон уулзалтын үеэр нэр дэвшигч Х.Баттулга “С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж гэх мэт хүмүүстэй нэг өрөөнд орох нь битгий хэл, нэг зураг хамт авахуулах нь бүү хэл, хэзээ ч эвсэхгүй” гэж эвийг зангидахгүй, эвдэрч хагарсан хэвээр байх юм ярив.

Харин нэр дэвшигч Ж.Батсуурь “Х.Баттулга гарч ирвэл тэр хүмүүстэй хэзээ ч эвсэхгүй гэдгээ зарлачихлаа. Энэ удаа бид “Хүн сонгох уу? Эв нэгдэл сонгох уу?” гэдгээ шийдэх цаг болж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Түүний хувьд бүх талуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, “Намаа нэгтгэнэ, хүчирхэгжүүлнэ, улмаар 2024 онд ялалт байгуулна” гэдгээ ярьж байгаа юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх