Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: ИЙМ ЛОГИКҮЙ ТЭНЭГ УЛСУУД ГАДААД ХАРИЛЦАА ТАЛ ДЭЭР АМАА ХАМХИАД, СҮРТЭЙ ЦАРАЙЛААД СУУЖ БАЙВАЛ ДЭЭРГҮЙ ЮУ

  • 0
  • 1003
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ОХУ-ын элчин сайдын яам үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан, АН-ын дотоод хэрэгт оролцсон учраас АН-аас мэдэгдэл гаргалаа. Энэ асуудалд Гадаад харилцааны яам хүртэл оролцон ОХУ-ын элчин сайдын яаманд нот бичиг хүргүүлж, суугаа орныхоо иргэд, аж ахуй нэгжийн дотоод хэрэгт оролцлоо, анхаарууллаа, загналаа, зандарлаа гэх утга бүхий шүүмж өнгөрсөн долоо хоногийн сүүлд ашиг сонирхол бүхий хэсэг бүлэг хүмүүсийн анхаарлын төвд өртөж, сошиалаар нэлээн сэвэгдэх шиг болно лээ. 

Тэгвэл уг асуудлаар Э.Эрдэнэжамъян ийнхүү байр сууриа цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрбээр "Уг нь АН л өөрөө ОХУ-д шаардлага, мэдэгдэл хүргүүлээд байсан юм биш үү. Өөрсдөө харилцан мэдэгдэлцэх сошиал харилцаа үүсгэчихээд хариу өгөхөөр бидний дотоод асуудал гэж мэдрэлтэхээ болино уу.

Танай намын хуваагдал, даргын сунгаанд чинь хошуу дүрсэн биш. Өөрсдийн чинь мэдэгдэлийн хариуг л өгч. Өөрсдөө нэг их Оросын асуудалд аймаар аймаар үнэлэлт өгөөд л, жагсаал нтр яриад байдаг. Нөгөө тусгаар улс болох Орос нь тайлбар хийнгүүт тусгаар улсын намын асуудалд бла бла. Ийм логикүй тэнэг улсууд гадаад харилцаа тал дээр амаа хамхиад, сүртэй царайлаад сууж байвал дээргүй юу" гэжээ. 

Б.Ирээдүй

 

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх