Орос улс Украины газар нутгийн 1%-ийг эзлэн авахын тулд жил хагасын дотор 400 мянган цэргээ алджээ

  • 0
  • 42
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Украинд үргэлжилж буй дайн Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн их хохирол амссан Оросын армид асар их хохирол учруулж байна. 2024 оны эхнээс Украины сөрөг довтолгоо амжилтгүй болж, Оросын цэргүүд байлдааны талбарт санаачлагыг гартаа авснаас хойш Оросын генералууд Украины нутаг дэвсгэрийн ердөө 4731 хавтгай дөрвөлжин км буюу 1% хүрэхгүй хэсгийг хяналтандаа авч чадсан гэж Америкийн Дайны Судалгааны Хүрээлэнгийн мэдээллээс эш татан Нью Йорк Таймс сонин мэдээлжээ.

   

Тус сонины мэдээлснээр, АНУ-ын Засгийн газрын тооцоогоор 2024 оны 1-р сараас 2025 оны 4-р сар хүртэлх 16 сарын хугацаанд Оросын цэргийн амь үрэгдэгсдийн тоо 400 мянгаас давсан гэж мэдээлсэн байна.

 

Ийм байдлаар шинээр эзлэгдсэн газар нутгийн нэг километр квадрат тутамд Оросын арми 84 хүний ​​"хохирол" амсчээ. Довтолгооны эхэн үеэс 2025 оны 1-р сар хүртэл Оросын армийн нийт хохирол 783,000 хүн байсан нь Тюмень эсвэл Саратовын хүн амтай ойролцоо байгаа бөгөөд Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр Оросын арми 172 мянган хүнээ алдсан нь Норильск эсвэл Южно-Сахалинскийн хүн амтай тэнцэж байна. Тус хүрээлэнгийн тооцоогоор Орос бараг 1 сая хүнийг байлдааны ажиллагаанд оролцуулсан бөгөөд эзлэгдсэн Донбассаас албадан дайчлагдсан гэрээт цэргүүд болон 2022 оны намрын дайчилгааны үеэр татагдсан цэргүүд, шоронгоос элсүүлсэн цэргүүдийг тооцож үзвэл 976 мянган хүнийг фронтод илгээжээ. ОУССХ-ийн тооцоогоор эдгээрийн гурван хүн тутмын нэг нь фронтод хүнд шархдаж, тахир дутуу болсон бөгөөд энэ нь нийтдээ 376 мянган хүн буюу Брянск эсвэл Тверийн хүн ам юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх