"Starbucks"-ын ажилтнууд хувцаслалтын дүрмийг эсэргүүцэж, ажил хаяв

  • 0
  • 43
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

"Starbucks"-ын ажилтнууд хувцаслалтын шинэ дүрмийг эсэргүүцэж, ажил хаялт зарлажээ. АНУ даяар 120 салбарын 2000 гаруй ажилтан өнгөрсөн Ням гаригаас /2025.05.11/ эхлэн ажил хаяад байна.

Хувцаслалтын шинэ дүрмийн дагуу бариста нар ногоон хормогч доороо хар цамц, хар эсвэл цэнхэр жинсэн өмд өмсөх болжээ. Өмнө нь бариста нар ерөнхийдөө бараан өнгөтэй, хээтэй, хээгүй цамцыг өөрийн дураар өмсөх боломжтой байжээ. Шинэ дүрэм нь ногоон өнгөтэй хормогчоо илүү тодотгож харуулах, үйлчлүүлэгчдэд танил дотно мэдрэмж бий болгох зорилготой аж. Хувцасны өөрчлөлтийг хамтаар хэлэлцэх ёстой гэж тус компанийн ажилчдыг төлөөлдөг "Starbucks Workers United" үйлдвэрчний эвлэл үзэж байна.

Бүтээгдэхүүндээ анхаарах бус ажилтнуудын хувцас зэрэг буруу зүйлд анхаарлаа хандуулж байна гэж шүүмжлэгсэд ч гарч ирсэн. Энэ талаар Мэрилэнд дахь нэгэн салбарын ахлах ажилтан хэлэхдээ "Манай компани замаа алдлаа. Бариста нарынхаа үгийг сонсохын оронд хувцаслалтын дүрэм нэвтрүүлэх зэрэг хэрэггүй зүйлд анхаарлаа хандуулж байна. Хэрэглэгч кофегоо 30 минут хүлээж байхад бидний хувцас ямар байх нь хамаагүй" гэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх